Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ коронавирусний халдварын улмаас дахин гурван ч тоглолтоо хойшлуулахаар болжээ.
Тодруулбал, “Вашингтон Визардс” багийн тамирчдаас халдвар илэрсэнтэй холбогдуулан тэмцээнд оролцох ёстой тоглогчийн тоо дутаж улмаар ням, даваа гарагт болох “Кливленд Кавальерс”, “Вашингтон Уизардс” багийн тоглолтыг хойшлууллаа гэж “NBA”-с мэдээлсэн байна.
Үүнээс хойш хэдхэн цагийн дараа “NBA” баасан гарагт товлоод байсан “Мемфис Гриззлис”, “Миннесота Тимбервулвз” багийн тоглолтыг мөн хойшлуулжээ.
Учир нь “Миннесота Тимбервулвз” багийн тоглогчдын тоо мөн л тэмцээнд оролцох ёстой тамирчдын тоонд хүрээгүй аж.
Улмаар "NBA"-ийн 2020-2021 оны улирал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд эхэлснээс хойш халдварын улмаас хойшлуулсан тоглолтын тоо 13-т хүрчээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: theguardians.com