etoim.mn
photos/FB_IMG_1610772763806.jpg

Нэгдүгээр сарын 15-ны шөнийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрний "Жаст ойл" ШТС-ын зүүн талд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Toyota Camry маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, жолооч эмэгтэй гэмтсэн байна.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед авто замын гадаргуу хэсэг дээр халтиргаа гулгаа үүсэж, өвлийн дугуйтай байсан ч дугуйн барьцалдах чадвар мууддаг тул замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалжээ.

Энэ оны гарсаар гэрлийн шон мөргөх хэлбэрээр бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирч, 16 хүн гэмтсэн байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх