Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-53024844.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 18,487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулбал, "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан гэр бүлийн 4 хүн, БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтан 56 хүнд хийгдсэн шинжилгээнээс 6 тохиолдол, БЗД-ийн 17 дугаар хорооны оршин суугчдад хийсэн шинжилгээнээс 6 тохиолдол болон батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүдээс халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 10, Цэргийн төв эмнэлгээс 20 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжсэн байна.

Ингээд улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,512 болж эдгээрээс 909 хүн эдгэрсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 592 хүний биеийн байдлыг үнэлбэл, 2 хүний биеийн маш хүнд, 9 хүний биеийн байдал хүнд, 54 хүний биеийн байдал хүндэвтэр, 527 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх