БНСУ-д автомашины борлуулалтаараа хоёрдугаарт бичигддэг “Kia” моторс компани ирэх 2027 онд шинэ загварын долоон цахилгаан автомашин танилцуулна гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
"Kia" компаний зүгээс мэдээлж байгаагаар ийм тээврийн хэрэгслүүдийнхээ эхнийхийг энэ оны эхний улиралд танилцуулахаар болсон бөгөөд шинэ автомашин нь бүтэн цэнэгээр 500 гаруй километр замыг туулах хүчин чадалтай байх аж. Мөн хурдан цэнэглэх горимоор 20 минутын дотор бүрэн цэнэглэх боломжтой юм байна.
Түүнчлэн тус компаний зүгээс ирэх долоон жилийн хугацаанд суудлын, спорт, олон зориулалттай гэх мэт загварын цахилгаан автомашинуудыг танилцуулахаар төлөвлөжээ.