Норвегийн эмийн агентлагаас тул улсын 23 иргэн Pfizer/BioNTech-ийн коронавирусний вакцин хийлгэсний улмаас нас барсан талаар мэдээлжээ.
Тэдний мэдээлж байгаагаар тухайн нас барсан иргэд бүгд 80-аас дээш насны дархлаа султай ахмад настны дархлаа сул хүмүүс байсан. Нас барсан хүмүүс харамсалтай байгаа хэдий ч энэ нь өндөр настнуудыг эс тооцвол маш бага эрсдэлт хүчин зүйлтэй хэмээжээ.
Тиймээс цаашид иймэрхүү тохиолдлоос зайлсхийхийн тулд Норвегийн Эрүүл мэндийн хүрээлэн хүнд өвчтэй өндөр настнуудыг вакцинжуулах зааврыг өөрчилсөн байна.
Эргэн сануулахад, Норвегийн эрх баригчид коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг арванхоёрдугаар сарын 27-нд эхлүүлсэн юм. Улмаар тус вакциныг хамгийн түрүүнд Осло дахь асрамжийн газрын ахмад настнуудад хийсэн бөгөөд одоогийн байдлаар тус улсад 25000 хүн вакцинд хамрагджээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: theguardians.com
[103.57.93.110]
2021-01-17 08:20:25Өндөр.ахмад настнуудаа цөөлж.тэтгэвэрийн сангийн нөөцөө хамгаалах бодлого юм биз дээ. Манай монгол энэ бодлогыг дэмжих үү. Ахмадуудад эхлэж хийнэ гэсэн дээ.