etoim.mn
photos/Л.Мөнхтүшиг_мэдээлэл.jpg

Өнөө орой чартер нислэгээр БНСУ-аас 160 гаруй иргэн эх орондоо ирнэ. Уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

- БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ямар хариулалт өгөх бэ?

Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа.

- Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу?

БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлье.

- Тухайн иргэн нь БНСУ-аас Монголруу буцах хүсэлтээ гаргасан байсан уу? Гаргаад жил болж байгаа иргэн мөн үү?

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан байсан.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.90.74]

2021-01-15 22:09:32

Зз

[202.126.90.74]

2021-01-15 22:09:31

Хуцдаг новш вэ. Арьсаа хамгаалах арчаагүй арга уу

Зочин

[64.119.17.17]

2021-01-15 18:51:21

Ivii ivii yamar hetsuu bsan boloo.Dahij iim muuhai orond bitgii turuurei.Hunii erhiig deedeldeg saihan orond ergen turuurei.Uneheer haramsaltai bna.

Зочин

[192.82.71.231]

2021-01-15 18:29:52

1 jil huleegeed ybj chadalgui nas barje

шинээ

[203.91.115.49]

2021-01-15 18:29:20

өнөрболор гэдэг Сhanai авгай шөл тэнэг

Зочин

[121.130.161.71]

2021-01-15 18:07:36

1/6ны өдөр Раднаасэд, Өнөр болор гишүүд биш энэ залуу гэртээ харьсан бол өдийд ээж аавтайгаа уулзсан байх байлаа!!! Гэртээ харихын тулд өдөр алгасахгүй консулын үүдэнд сууж гуйсан. Бид үнэгүй явуулж өг гэж гуйгаагүй. Өөрийн мөнгө төгрөгөө төлөөд шинжилгээгээ өгөөд л явна. Монголын төр үүнд буруутай. Бас чи үүнд буруутай!!!

Мөнхтүшиг гөлөг чамаагдээ хаа

[121.130.161.71]

2021-01-15 18:06:33

1/6ны өдөр Раднаасэд, Өнөр болор гишүүд биш энэ залуу гэртээ харьсан бол өдийд ээж аавтайгаа уулзсан байх байлаа!!! Гэртээ харихын тулд өдөр алгасахгүй консулын үүдэнд сууж гуйсан. Бид үнэгүй явуулж өг гэж гуйгаагүй. Өөрийн мөнгө төгрөгөө төлөөд шинжилгээгээ өгөөд л явна. Монголын төр үүнд буруутай. Бас чи үүнд буруутай!!!