Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-53024844.jpeg

ЭМЯ-аас өдөр тутам хийдэг коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа. 

 

Тэрээр "Нэгдүгээр сарын 12-ны өдөр улсын хэмжээнд 16,975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээрийг танилцуулбал, тусгаарлалтанд байсан "Ачтан" эмнэлгийн нэг эмчээс халдвар илэрлээ. Мөн БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. 

Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.

БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

Ингээд дотоодод бүртгэгдсэн халдварыг танилцуулбал, Улаанбаатар хотод 643 тохиолдол, Орхон аймагт 25 тохиолдол, Архангай өймагт 3 тохиолдол, Сэлэнгэ аймагт 217 тохиолдол, Дархан-Уул аймагт 45 тохиолдол, Говьсүмбэр аймагт 4 тохиолдол, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэж, ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.

 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,469 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, 1 хүний биеийн байдал маш хүнд, 12 хүний өиеийн байдал хүнд, 87 хүний биеийн байдал хүндэвтэр, 449 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх