Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3234.jpg

Өнгөрөгч 2020 онд Японы нийслэл Токио хотод болох зуны  Олимпын наадмыг цуцалж, хойшлуулахыг япончуудын 80 орчим хувь нь дэмжжээ.

Учир нь Японд халдварын тохиолдлын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаагаас эмнэлгийн ачаалал ихээр нэмэгдэж байгаа юм. Улмаар тус санал асуулгыг өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулжээ.

Тус санал асуулгад оролцогчдын 35.3 хувь нь Токиогийн Олимпыг цуцлах хэрэгтэй гэж үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулсан байна.

Сануулахад, Анх 1940 оны зуны болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байсан түүхтэй.

Үүнээс 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнууд бойкотлож, оролцоогүй. Гэтэл үүнээс хойш дахин 40 жилийн дараа Токио хотод болох зуны олимпийн наадам шинэ коронавирусийн тахлаас шалтгаалан хойшлоод байгаа билээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: arirangnews

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх