Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/13051034-16x9-xlarge.jpg

АНУ-д аварга мич коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 

Тодруулбал, Тус улсын Калифорни муж улсын  Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн хоёр горилла мичнээс коронавирусний халдвар илэрсээ талаар тус муж улсын захирагч Гэвин Ньюсом даваа гарагт мэдэгджээ.

Хахин тухайн амьтны хүрээлэнгээс  “Гурван амьтнаас халдварын шинж тэмдэг илэрсэн. Эхний ээлжинд тэднийг халдварын шинж тэмдэггүй ажилтнаас халдвар авсан гэж таамаглаж байна” гэж мэдээлжээ.

Эрдэмтдийн судалгаагаар хүнтэй төстэй амьтад вируст өртөмтгий болохыг тогтоогоод байсан хэдий ч аварга мич коронавирусээр халдварласныг илрүүлсэн анхны тохиолдол энэ юм.

Халдвартай гориллануудад хамар битүүрэх, ханиах шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд одоогоор өөр шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Мөн тэдний биеийн байдал нь сайн байгаа бөгөөд халлвартай гориллануудын сүргийг тусгаарлажээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх