Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-53024844.jpeg

ЭМЯ-аас коронавирусний халдварын тархалтын талаарх өдөр тутмын ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний дүнг танилцуулсан юм. 

 

Тэрээр "Нэгдүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 15,849 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулбал, БЗД-ийн 17 хороонд оршин суудаг хоёр гэр бүлийн есөн хүнээс халдвар илэрлээ. Тэдгээр иргэд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан. Мөн БГД-ийн 6 дугаар хорооноос нэг гэр бүлийн гурван хүнээс,  БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой  гэр бүл дамжсан халдвараар нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрсэн.

Дээрх хүмүүс бүгд ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд заримынх нь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт 43 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Мөн сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ингээд дотоодод бүртгэгдсэн халдварыг танилцуулбал, Улаанбаатар хотод 630 тохиолдол, Орхон аймагт 25 тохиолдол, Архангай аймагт 3 тохиолдол, Сэлэнгэ аймагт 217 тохиолдол, Дархан-Уул аймагт 45 тохиолдол, Говьсүмбэр аймагт 4 тохиолдол, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,456 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 536 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 13, хүндэвтэр 95, хөнгөн 427 байгаа" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх