Алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдо Италийн аварга шалгаруулах тэмцээний “Сассуоло” багийн эсрэг хийсэн тоглолтонд гоол оруулсны дараа клубууд болон шигшээ багийнхаа төлөө тоглох хугацаандаа хийсэн 759 дөх гоол нь болж дээд амжилтыг давтжээ.
Түүнээс өмнө Австри, Чехословакын шигшээ багуудад 1950-иад он хүртэл тоглож байсан Йозеф Бицан дээд амжилтын эзэн байсан юм.
Өдгөө 35 настай К.Роналдо "Алтан бөмбөг” шагналыг таван удаагийн эзэн тэрээр 2018 оны зунаас хойш "Ювентус" багт хүчин зүтгэж байгаа билээ. Тэрээр 2018 онд Италийн Супер цомын төлөөх тэмцээнд түрүүлж байсан мөн 2019 онд тус багийн бүрэлдэхүүнд багтаж Италийн аварга болж байсан юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: theguardians.com
[66.181.161.45]
2021-01-11 19:22:16Gaasaa domog shdee