Их Британиас үүсэлтэй гэх коронавирусний хувьссан хувилбар ОХУ-д бүртгэгджээ.
Энэ талаар тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова коронавирусний хувьссан халдвар өнгөрөгч долоо хоногт манай улсад бүртгэгдсэн. Их Британиас буцаж ирсэн иргэдээс авсан шинжилгээнээс нэг хүнд хувьссан коронавирус илэрсэн байна. Одоогоор хувьссан халдвар илэрсэн хүний биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрээр халдвар тархаах боломжгүй болсон гэжээ.
Сануулахад, "SARS-CoV-2” вирусний шинэ хувилбарыг Их Британид 12 дугаар сарын дундуур илрүүлсэн бөгөөд өмнөх хувилбараасаа илүү хурдан халдварладаг болохыг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа юм. Хэдийгээр мэргэжилтнүүд ингэж хэлж байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа аж.
Мөн өнөөдрийн байдлаар ОХУ-д коронавирусний халдварын 3 401 954 тохиолдол илэрч, 2 778 889 хүн эдгэрсэн бол 61 837 өвчтөн нас баржээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: reuters.com
[66.181.161.45]
2021-01-11 19:23:54Gai ymaa hurdan cholootei ywmaar bhd