Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitled-1_o6rNytz.jpg

МАН-ын VIII бага хурал цахимаар болж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан цахимаар болжээ.

Тус хуралдаанаар цар талын үед АН цахимаар хуралдах дэгээ хэлэлцэн баталсан байна. Үүний дараа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан жирийн гишүүдийнхээ татварыг тэглэх шийдвэр гаргажээ. 

Түүнчлэн Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.  

Сануулахад, Ардчилсан намын X их хурлаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18, 19-нд анх удаа цахимаар хийсэн бөгөөд "Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэн баталж байсан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх