etoim.mn
photos/c1_3860295.jpg

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компаний үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн хамгийн баян хүн болжээ. 

Тэрээр өөрийн нийт хөрөнгийн хэмжээгээрээ Амазон компанийн тэргүүн Жефф Безосыг гүйцсэнээр энэхүү алдрыг хүртсэн байна. Тесла компанийн нэгж хувьцааны үнэ пүрэв гарагийн арилжааны үеэр өсөж, хөрөнгийн хэмжээ 185 тэрбум долларт хүрсэн бол Жефф  Безосын хөрөнгийн хэмжээ 184 тэрбум доллар байжээ.  

Сонирхуулахад Амазон компанийн тэргүүн Жефф Безос "Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм"-үүдийн жагсаалтыг 2017 оноос хойш тэргүүлж байсан ч энэ жил  Илон Маскын ард бичигдээд байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх