Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/FBI-LEOKA.jpg

2021.01.04-07-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2

-  Мөргөлдөх хэлбэрээр-2

- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2021.01.04-ний өдрийн 04 цагийн орчимд СХД-ийн 6 дугаар хороо Ханын материалын зам, Баянхошуу руу  салдаг уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч С нь замын хажуугийн шон мөргөж, жолооч 23 настай, эрэгтэй С-н амь нас хохирсон.

2021.01.07-ны өдрийн 23.50 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг /аймгийн төвөөс баруун урагш 1км/ асфалтан замд Toyota grand mark2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драгер 1.75%/ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 зөрчил ирлүүлсний 48 нийслэлд, 54 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх