Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/31384466-0-image-a-40_1596135330844.jpg

Реалити шоуны од Ким Кардашьян өөрийн нөхөр рэпер Канье Уэстээс салахаар болжээ.

 

Алдарт хосууд сүүлийн үед тааруухан харьцаатай байгаа бөгөөд Ким сүйн бөгжгүйгээр олны өмнө гарч байсан бол нөхөр Канье Уэст баярын өдрүүдийг гэр бүлийхэнтэйгээ бус Вайоминг дахь гэртээ өнгөрүүлсэн байна.  

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Ким  өөрийн болон хүүхдүүдийнхээ нэр дээр Калабасас хот дахь 60 орчим сая ам.доллароор худалдан авсан байшингаа  бүртгүүлэхийг хүсчээ. Харин нөхөр болох Канье Уэст тус саналыг хүлээж аваагүй байна. Тэд өмнө ч мөн тус асуудлаас болж хэд хэдэн удаа маргаж байсан бөгөөд энэ удаад эцсийг нь үзэхээр шийджээ хэмээн тус улсын шар хэвлэлүүд мэдээлжээ.

Хосууд 2014 онд гэр бүлээ батлуулж байсан бөгөөд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болоод байгаа юм.

Бэлтгэсэн: Эрдэнэтуяа

эх сурвалж: Hollywoodlife.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх