Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч Солонгосын Самсунг компани “Galaxy" цувралынхаа дараагийн загвар болох "Galaxy S21” шинэ гар утаснуудаа энэ сарын 14-нд болох “Galaxy Unpacked” цахим арга хэмжээнийхээ үеэр олон нийтэд танилцуулахаар болжээ.
Хэдийгээр "Galaxy S21" загварын талаар тоймтой мэдээлэл байхгүй ч цахим орчинд тус загвар 6.2 инчийн дэлгэцтэй “S21”, 6.7 инчийн дэлгэцтэй “S21 Plus”, 6.8 инчийн дэлгэцтэй “S21 Ultra” хэмээх гурван гар утсыг зах зээлд нийлүүлэх төлөвтэй хэмээжээ.