Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/OCA-announces-new-dates-for-6th-Asian-Beach-Games-in-China1.jpg

“Санья-2020” Азийн элсний спортын VI наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

 

Хуваарь ёсоор тус спортын VI наадам  нь 2020 оны 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр БНХАУ-ын хамгийн өмнөд нутагт зохион байгуулагдах байсан ч “COVID-19” цар тахлын улмаас Азийн олимпын зөвлөл хуралдаж, тус наадмын товыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-нд болгосон юм. Тэгвэл Азийн олимпын зөвлөл, Хятадын үндэсний олимпын хороотой шинэ оны өмнө хуралдаж дахин тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. 

Энэ удаагийн Азийн элсний спортын наадамд 40 орны 2000 орчим тамирчид спортын 19 төрлөөр өрсөлдөх бөгөөд усан сэлэлт-марафон, элсний хөл бөмбөг, элсний волейбол, сагсан бөмбөг, элсний бөх, самбо , жиү жицү , кураш, мутай бокс, үндэсний бие хамгаалах урлаг, элсний петанк, модон бөмбөг, хөнгөн атлетик, бодибилдинг гэсэн төрлүүд багтжээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх