Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_116308782_065000700-1.jpg

Эрдэмтэд тэртээ 34 мянган жилийн өмнө Мөстлөгийн үед амьдарч байсан савагт хирсний зулзага бүтнээрээ шахуу олдсон гайхамшигт үйл явдал болжээ.

Тодруулбал, Сибирийн Шинжлэх ухааны академийн дэргэдэх арслан зааны судалгааны хэлтсийн ахлах эрдэмтэн Валерий Плотников ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Абийн дүүргээс тус олдворыг олсон талаар мэдэгдсэн байна. 

Тухайн савагт хирс шүд, гэдэс зэрэг дотор эрхтэн, эвэртэйгээ олон мянган жилийн туршид мөнх цэвдэгт хөндөгдөөгүй хадгалагдсан байсан нь үнэхэр гайхамшигтай бөгөөд тус амьтны бие өнөөдрийг хүртэл олж илрүүлсэн амьтдын үлдэгдлээс хамгийн сайн хадгалагдан үлдсэн олдвор болж байгаа юм.

Эрдэмтэд энэхүү савагт хирсийг гурав юмуу дөрвөн орчим настай байсан бөгөөд нүх эсвэл гуу жалганд унаж үхсэн хэмээн таамаглаж байгаа аж. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх