Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lews-hamilton_3356126b.jpg

"Формула-1"-н долоон удаагийн аварга, Их Британийн нисэгч Льюис Хэмилтон Их Британийн хамгийн хүндтэй цол, одон хүртсэн хүмүүсийн тоонд  багтжээ.

Өдгөө 35 настай Л.Хэмилтонд автоспортын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж ийнхүү баатар цол олгосон байна. Түүнээс гадна Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байсан оператор Рожер Дикинс нараас гадна коронавирусний цар тахалтай тэмцэхэд гар бие оролцсон хүмүүс байжээ.

Сонирхолтой нь жагсаалтад багтсан хүмүүсийн 14 хувь нь өнгөт арьсан, үндэсний цөөнхүүд байсан бол 4 хувь нь бэлгийн цөөнх хүмүүс байгсан байна.

Энэхүү төрийн дээд шагнал хүртэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг жилд хоёр удаа гаргадаг бөгөөд Л.Хэмилтон тэргүүтэй хүмүүс "Шинэ Жилийн өмнө" гаргадаг жагсаалтад багтжээ. Хоёр дахь жагсаалт ирэх зун буюу зургаадугаар сард болдог Их Британийн хатан хаан II Елизаветагийн төрсөн өдрийн баярын үеэр тодрох юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх