etoim.mn
photos/fjghsdkfjhgskjdfhgksjdfhgkshgkj.jpg

Тайландад Чантабхури мужид нэгэн бяцхан тугал зам гарч яваад мотоциклд мөргүүлжээ. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан Мана Сривите гэгч залуу бэртсэн тугалд анхны тусламж үзүүлэн амийг нь аварсан байна.

Түүний энэхүү үйлдлийг цахим орчинд байрлуулсан даруйд олны анхаарлыг ихээр татаж тухайн аврагчийг магтан сайшаалан маш олон сэтгэгдлээр дүүрчээ. 

Зам дээр ухаангүй хэвтэж байсан зааны тугалд анхны тусламж үзүүлсэнээс хойш 10 орчим минутын дараа сэргэсэн байна. Улмаар түүнд дараагийн шатны эмчилгээг хийхээр эмнэлэг рү авч явжээ. Эмчилгээ дууссаны дараа тугалыг сүрэгт нь нийлүүлсэн бөгөөд бяцхан тугал  ээжтэйгээ эргэн уулзсэн хэмээн rueters агентлаг мэдээлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх