Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Capture-6-817x394.png

ЭМЯ-аас коронавирусний тархалтын талаарх өдөр тутмын ээлжит мэдээллээ хийлээ. Уламжлал ёсоороо мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулсан юм.

Тэрээр “Арванхоёрдугаар сарын 22-нд улсын хэмжээнд 11,800 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрлээ. Тэдний нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэн байсан бол үлдсэн тав нь БЗД-н нэгдсэн эмнэлэгийн кластраас тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ. Таван хүний хоёр нь өвчтөн, хоёр нь сахиур, нэг нь гэр бүлийн хавьтлын хүн байна.

Ингээд БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод нийтдээ 136 тохиолдол боллоо. Мөн эмнэлэгт хэвтэн эмлүүлж байсан хүн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн хавьтал 24, өвчтөнүүдээс 9 хүн эмнэлгээс гараад эргэж ирсэн байгаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.

Харин дотоодод бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцуулбал, Улаанбаатар хотод 279 тохиолдол, Орхон аймагт 25 тохиолдол, Архангай аймагт 3 тохиолдол, Сэлэнгэ аймагт 217 тохиолдол,  Дархан-Уул аймагт 45 тохиолдол,  Говьсүмбэр аймагт 4 тохиолдол, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,069 байгаагаас 584 нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 476 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал маш хүнд, дөрвөн хүний биеийн байдал хүнд, 55 хүний биеийн байдал хүндэвтэр, 414 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх