“Time” сэтгүүл сагсан бөмбөгч Леброн Жеймсийг “Оны тамирчин”-аар нэрлэжээ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Лос-Анжелес Лейкерс" багийн довтлогч Л.Жеймсийн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх, сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлуудад оролцсоныг сэтгүүл цохон тэмдэглэжээ. Л.Жеймсийн жишгээр энэ үйл ажиллагаанд нэр хүндтэй олон тамирчин нэгдсэн байна.
Өнгөрсөн 10 дугаар сард Лейброн Жеймс NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирлын плей-оффын финалын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.