Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/130544707_3887455604607088_2577187094286855606_n.jpg

Олон Улсын Олимпийн Хороо нь улс төрийн үзэл бодлоор нь тамирчдыг хавчин гадуурхаж, хүчээр цагдан хорьсон Беларусийн Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн ОУОХ-ны шугамаар зохиогдох бүх арга хэмжээнд оролцох эрхийг нь бүрмөсөн хасч, тус улсын ҮОХ-ны гишүүнчлэлд түр хориг тавив.

Гэхдээ “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрх хүртсэн болон эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчдад үзүүлэх тэтгэлэг, бусад тусламжийг ОУОХ нь өөрсдөө шууд хариуцахаар шийдвэрлэжээ. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Беларусийн ҮОХ-ны сонгуулийг зохион явуулж, 2021 оны II caрын дотор шинэ Гүйцэтгэх зөвлөл, удирдлагыг ил тод, ардчиллын зарчмаар сонгох шаардлага тавьжээ.

Беларуссийн тамирчид 1992 оноос бие даан олимпийн наадамд оролцсон бөгөөд өдгөө зуны олимпийн 13 төрлөөр 78 медаль, өвлийн олимпод 3 төрлөөр 18 медаль хүртсэн байна.

Саяхан Монголын биатлоны баг тамирчид Беларусийн Раубичи өвлийн спортын баазад 3 сарын хамтарсан бэлтгэл хийсэн билээ.

эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх