Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/11 дүгээр сард гарсан зөрчлийн хэргийн тоон мэдээлэл.jpg

Энэ оны арваннэгдүгээр сарын 20-27-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 3,897 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 25.8%-аар буурсан үзүүлэлт болохыг  улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Тодруулбал

- Нийслэлд- 15.3%

- Орон нутагт- 34.2%-аар буурчээ.

Тус хугацаанд гарсан нийт зөрчлийн хэргийн 50.8% нь нийслэлд, 49.2% нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. 

Зөрчлийг шалган шийдвэрлэсэн байдлаас харвал: 

- 96.9%-ийг цагдаагийн байгууллагын

- 0.3%-ийг мэргэжлийн хяналтын

- 0.1%-ийг онцгой байдлын

- 2.6%-ийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд

Арваннэгдүгээр сард гарсан зөрчлийн хэргийн статистикийг харьцуулахад хүний биед халдах зөрчил 49.5%-аар, Гамшгийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ, мэдээлэл түгээх зөрчил 91.7%-аар буурсан нь хамгийн өндөр хувьтай байгаа бол зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, 

- Нийслэлд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 49.8%-аар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 38.1%-аар

- Орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 57.4%-аар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 30%-аар тус тус өсжээ.

Харин төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан бол харьцангуй буурсан үзүүлэлттэй гарсан аж. 

2020 оны арваннэгдүгээр сарын 20-27-ны хооронд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн тоог өмнөх долоо хоногийн байдалтай харьцуулсан тоон мэдээ:

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх