etoim.mn
photos/хоол540_l.jpg

Орос улсын үндэсний хоолонд тооцогдох голубцыг хэрхэн гэртээ хийх вэ? Магадгүй зарим эзэгтэйчүүд маань хийж үзэхийг хүсэж байсан байх. Тэгвэл одоо сураад аваарай.

ОРЦ:

800гр үхрийн татсан мах

¾ стакан будаа

2ш сонгино

1 бүтэн байцаа

3 х/х оливийн тос

2 х/х зөөхий

2 х/х улаан лоолийн паста

2ш лууван

давс перец

ХИЙХ АРГА:

Будааг 10 минут чанана

1ш сонгиныг шоо хэлбэртэй хэрчээд ёсийн тосонд шарна

Татсан мах дээр шарсан сонгино, будааг нэмээд базна. Амталгаа хийж давс перец нэмнэ.

Байцааг 15-20 минут усанд чанаад навчнуудыг салгаж авна. Салгаж авсан навчуудын гол буюу гашуун хэсгийг зүсэж/хайчилж авна.

Байцааны навч бүр дээр 1 х/х мах нэмээд конверт эвхэж буй мэт байцаанд орооно. 

Ороосон навчнуудыг бүх талаар нь шарж бага зэрэг болгоод саванд хийгээд тавина.

Үлдсэн 1ш сонгиныг хэрчээд, 2ш луувангаа үрнэ.  Бэлдсэн ногоонуудыг голубцы дээрээ тарааж тавина.

Улаан лоолийн паста болон зөөхийг хутгаад 1 стакан ус нэмнэ. Соусыг голубцы дээрээ асгаж таглана.

Голубцыг 45 минут зөөлөн гал дээр буцалгана. 

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.26.194.206]

2016-10-24 19:28:34

Dajgui shuu. Gertee hiinee.bayarlalaa