Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/000020_1556649209_346062_big.jpg

ОХУ-ын эрдэмтдийн гаргаж авсан коронавирусний эсрэг  «Спутник V» вакцины Беларусьт явуулсан эмнэлзүйн туршилт 95  хувийн үр дүн үзүүлсэн талаар Минск дэх ОХУ-ын Элчин сайд Дмитрий Мезенцев мэдэгджээ. 

Тэрээр “Беларусийн 100 иргэн оролцсон эмнэлзүйн туршилтын дүнд “Спутник V” вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн нь маш чухал үзүүлэлт юм. “Спутник V” вакцины туршилт явуулах хүрээнд хамтран ажиллаж, вакциныг Беларусьт хэрэглэх тал дээр хоёр улсын мэргэжилтнүүдийн хандлага нааштай байна. Беларусийн Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тогтоосон хэм хэмжээнд нийцүүлүүлэн вакциныг бүртгэн авна гэж Оросын эрх баригчид найдаж байна.

Үүний дараа иргэдийг вакцинжуулалтыг хамруулах зорилгоор “Спутник V” вакциныг ихээхэн хэмжээгээр Беларусь руу илгээх асуудал яригдана. Түүнчлэн  цаашид тус вакциныг Беларусьтай хамтран үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.

Ийнхүү Беларусь улс  "Спутник V" вакциныг бүтээснээс хойш эмнэлзүйн туршилтыг эх орондоо эхлүүлсэн анхны улс боллоо. Одогоор тус улсад судалгааны төвөөр сонгогдсон эмнэлгийн 8 байгууллагад "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байгаа аж.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх