Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Марадона.jpg

Дэлхийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг, дэлхийн аварга, Итали, Испанид болсон УЕФА-гийн цомын эзэн Диего Марадона 60 насандаа таалал төгсч хөл бөмбөгийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Зөвхөн хөл бөмбөг сонирхогчид гэлтгүй дэлхий нийтээрээ түүний хойноос гашуудаж байгаа энэ үед түүний бүх дэлхийг цочирдуулсан гайхамшигт таван мөчийг толилуулж байна. Ингэснээр та бүхний уй гашууг бага ч болов нимгэлэнэ гэж найдаж байна.

Диего Марадона энэ сарын 2-нд Ла-Плат хотын Ипенса эмнэлэгт хэвтэж, тархины цус хуралт гэсэн оноштойгоор хагалгаанд амжилттай орж арваннэгдүгээр сарын 12-нд эмнэлгээс гарч гэрийн асаргаанд байсан юм. Түүний үхлийн шалтгааныг даралт унасны улмаас зүрхний шигдээс болсон хэмээн дүгнэжээ. 

Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлаад байгаа юм.

Эргэн сануулахад, Диего Марадона нь 1986 онд Мексикт болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний дараа түүний нэр дэлхий дахинд түгсэн билээ. Тус тэмцээнд Марадона Аргентины шигшээ багийн ахлагчаар оролцон түрүүлсэн бөгөөд хагас шигшээ тоглолтын үеэр Английн шигшээ багийн хаалганд “Бурхны гар” хэмээх алдарт гоолоо хийж байсан түүхтэй. Марадона Аргентины үндэсний шигшээ багт 91 удаа тоглохдоо 34 гоол хийж, дөрвөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцож байсан юм. Мөн Испанийн “Барселона”, Италийн “Наполи” клубүүдэд тоглохдоо Serie A лигийн хоёр удаагийн аварга болж байв. Марадона 1997 онд 37 настайдаа хөлбөмбөгийн спортоос зодог тайлсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

theguardians.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх