Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gbdgvtlbgg hfvom.jpg

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Эдгээрээс Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол бол нэг орцны хүний ойрын хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Хоёр нь мөн ажиглан тусгаарлах байранд байсан. Хоёр нь өчигдөр бүртгэгдсэн нэг хүний ойрын хавьтал. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 болсон. 

Мөн Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь мөн ойрын хавьтлын хүмүүс бөгөөд тус аймагт батлагдсан тохиолдол 167  боллоо.

Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 35 болсон. Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн нь төмөр замын ойрын хавьтал байсан.

Орхон, говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй буюу одоогоор Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол байна. 

Ингээд дотоодод голомтлон гарсан халдвар 318 боллоо. Мөн энэ сарын 27-нд зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол гарсан бөгөөд эдгээр нь ТИР машины жолооч. Хоёр нь монгол, нэг нь ОХУ, нэг нь Беларусь улсын иргэн байна. 

Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 760 байгаагаас 347 нь эдгэрсэн. Одоогоор 406 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдлыг нь үнэлбэл 324 хүний бищийн байдал хөнгөн, 73 хүний биеийн байдал хүндэвтэр, 8 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд гэсэн ангилалтай 2 хүн байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх