Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d41586-020-00740-y_17788828.jpg

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсад бүртгэгдэж байгаа коронаввирусний халдварын бүртгэл хоёр өдөр дарааллан  500 давсан талаар мэдээлжээ.

Энэ оны хоёрдугаар сард тус улсын Дэгү хот, Умард Гёнсан мужид халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэж байснаас хойш анх удаа өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 500 давсан нь энэ юм.  

Мөн БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо энэ сарын 8-наас хойш гурван оронтой тоонд хүрсэн бөгөөд 18-наас хойш 300 давсан байна. Үүнээс гадна өнгөрөгч лхагва гарагт халдварын 583 тохиолдол илэрсэн нь сүүлийн найман сарын хугацаанд бүртгэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Солонгос улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас ирэх долоо хоногт орон даяар явагдах коллежийн шалгалтаас өмнө халдварын тархалтыг хязгаарлахаар ажиллахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа боловч халдварын тархалт саарах төлөв ажиглагдахгүй байгаа юм. Тиймээс тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, орон нутгийн эрх баригчид ойрын өдрүүдэд зайнаас харилцах дүрэм журмуудыг улам чангатгах талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Тус улс өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 32887 тохиолдол бүртгэгдсэнээс 27103 хүн эдгэрч, 516 хүн нас баржээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: ncov.mohw.go.kr

en.yna.co.kr

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх