Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bts_red-carpet_2019_grammys_1097513762.jpg

Дэлхийн хөгжмийн урлагийнхныг шагнадаг томоохон хөгжмийн наадам болох Грэммийн шагналд нэр дэвшигчд тодорчээ. Тус жагсаалтад түүхэндээ анх удаа Солонгос уран бүтээлч буюу BTS хамтлаг орсон байна.

BTS хамтлагийн англи хэл дээрх анхны уран бүтээл болох "Dynamite" дуу нь Billboard-г тэргүүлсэн хамгийн анхны кпоп уран бүтээл болж байсан юм. Мөн цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 100 гаруй сая хүн үзэж, Youtube платформ дээр хамгийн олон хүн үзсэн дебют дуу болсон бөгөөд одоогоор тус дуу 639 сая 543 мянга гаруй хандалттай байгаа юм.

Сонирхуулахад, BTS хамтлагийн нэр дэвшсэн "Шилдэг поп хослол" төрөлд Леди Гага, Тайлор Свитф нар хамт нэр дэвшжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.55.188.87]

2020-11-27 20:13:46

Internet bgaagui bol bts gdg hamtlagiig solongoschuudaas oor humuus medku bh bsn