Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/new_8b723ae408a2cf8ec82f13fa4e030b454e8526a6.jpg

ЭМЯ-наас коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаарх мэдээллийг өглөө.

 

Тэрээр "2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ.

Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлын ойрын хавьтал бөгөөд халдвартын клиникт тусгаарлагдаж байсан. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдсан бөгөөд ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжиж байна. Ингээд Монгол улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 738 байгаагаас 384 хүн эмчилгээнд байна. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчтэй хүн юм. 5 хүний биеийн байдал хүнд, 72 хүний биеийн байдал хүндэвтэр, 306 хүний биеийн байдал хөнгөн байна. Улаанбаатар хотод одоогоор дөрвөн кластер халдвар бүртгэгдсэн. Дотоодод бүртгэгдсэн халдварыг ангилж үзвэл, 

- Улаанбаатарт 65

- Дархан-Уул 33

- Дорноговь 20

- Орхон 22

- Говьсүмбэр 3

- Сэлэнгэ аймагт 157 байна" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх