Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/thomas_moyer_linkedin_1606195432452.webp

Технологийн дэвшлийг хэрэглэгчиддээ  байнга хүргэж байдаг "Apple” компанийн Аюулгүй байдлын хэлтсийн дарга Томас Мойерт Калифорнийн шүүхээс хорих ял оноожээ.

Учир нь тэрээр байгууллагын галт зэвсгийн нууц лиценз авахын тулд 70 мянган ам.долларын үнэтэй iPad төхөөрөмж хахуульд өгсөн болохыг холбогдох газрууд тогтоосон байна.

Калифорни мужийн хууль, тогтоомжид зааснаар “Ямарваа нэгэн хувь хүн, байгууллага лицензгүйгээр галт зэвсэг эзэмшиж болохгүй” хэмээн заасан байдаг ч байгууллагын зүгээс энэхүү хууль тогтоомжийг зөрчжээ. Мөн  “Apple” компани Аюулгүй байдлын хэлтсийн ажилтнуудаа нууцаар зэвсэглүүлж байгаа гэх асуудлыг цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гарсны дараа "Apple” компанийн зүгээс тайлбар авах хүсэлт гаргасан боловч шүүх, цагдаагийнхан одоог хүртэл хариу өгөөгүй аж. Компаний зүгээс тайлбар өгөхгүй байгаа  нь шүүхээс оновчтой шийдвэр гаргасан гэдэгт итгэх итгэлийг  буруулж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: washingtonpost.com

dailymail.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх