Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/new_8b723ae408a2cf8ec82f13fa4e030b454e8526a6.jpg

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ  үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр өчигдрийн 11:00 цагаас хойш буюу сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 4,176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд нэмж бүртгэгдлээ. Эдгээрийг тодруулбал, Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болох  хүмүүс байсан. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдлээ.

Харин 24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 712 боллоо. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал нэн хүнд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүн байна. 

Улаанбаатарт бүртгэгдсэн эхний тохиолдлын хавьтал 52 хүн өвчилсөн бөгөөд 9 байршилд халдвар гарсан байгаа. Төмөр замын 3 байршилд 11 хүн өвчилсөн.

Гэр бүлийн гишүүнээсээ халдвар авсан 12 гэр бүл байгаа. Гэр бүлийн хувьд халдварын эрчим маш өндөр 52 хувьтай байна. Мөн гэртээ хүн урьж бариа засал хийлгэдэг явдал манайд байгаа бөгөөд халдварын 23.3 хувь нь үүнээс үүдэлтэй тархсан. Караокетой холбоотой 20 орчим хувь, буяны ажил, төрсөн өдөр, бие биенийхээрээ айлчилж зочилсонтой холбоотой 3-6 хувь, тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь, орцны хавьтал 2.9 хувьтай байгаа юм.

Төмөр замын голомтын хувьд гэр бүлийн гишүүдэд халдварлах эрчим 26.7 хувьтай, ажилчдын дунд халдварлах нь 3 хувь, эмнэлгийн ажилчид 5 хувийг тус тус эзэлж байна" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх