Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/04-18.jpg

Монгол банк болон арилжааны банкуудтай хамран цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн иргэдийн дунд ихээхэн хүлээлттэй байгаа асуултуудын аариултыг өглөө. 

 

Тэрээр "Монгол банкнаас мөнгөний бодлогыг зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6% болгосон. Өөрөөр хэлбэл зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой бөгөөд үүнд Монголбанк бэлэн байгаа. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд байгаа өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно.

Мөн өөр нэг шийдвэр нь эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээ. Энэ арга хэмжээ 2021.07.01-н хүртэл үргэлжлэхээр болсон. Энэ шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамт буурч, банкны салбарын тогтвортой байдлыг дэмжиж, өрхийн ирээдүйд зээлжих боломжийг хангана гэж үзсэн. Мөн банканд зээлтэй иргэд зээл төлөхөд нь ачаалалтай байвал хугацааг нь сунгаж болно.

ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гарсан.

Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх боломжгүй. Хугацаагүй хадгаламжинд хүү төлөхгүй байх, хугацаатай хадгаламж хүү төлнө " гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх