Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/received_420784482249357.jpeg

ЭМЯ-аас 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө.

 

Тэрээр"Арваннэгдүгээр сарын 24-нд нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Улаанбаатарт батлагдсан 1 тохиолдол нь ойрын хавьтлын давтан шинжилгээ, бусад 5 нь гэр бүл, караокены хавьтал байсан бөгөөд эдгээр хүмүүс бүгд тусгаарлалтанд байсан хүмүүс. 

Дотоодод батлагдсан тохиолдлуудын тоо өнөөдрийн байдлаар, 

- Улаанбаатар 60

- Сэлэнгэ 144

- Дархан-Уул 20

- Орхон 17

- Говьсүмбэр 3

- Дорноговь 18 байна. 

Харин дотоодод бүртгэгдсэн халдваруудыг бүртгэгдсэн дүүргээр авч үзвэл,

- БГД-т 14,

- СХД 9,

- БЗД 17,

- Сүхбаатар дүүрэгт 11,

- ХУД 7,

- Багануур 1,

- Чингэлтэй 1 байна.

Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 699 байгаагаас   342 хүг эдгэрсэн байна. Одоогоор ХӨСҮТ-д  350 хүн эмчлэгднж байгаагаас  291 хүний биеийн байдал хөнгөн, 56 хүний өиеийн байдал хүндэвтэр, 3 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг хүн амьсгалын аппаратад байна" гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх