Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/received_420784482249357.jpeg

ЭМЯ-аас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр өдөрт хоёр удаа хийдэг байсан  мэдээллээ өглөө бүрийн 11 цагаас мэдээлж эхлэхээр болсон талаар мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаарх мэдээллийг танилцууллаа.

Тэрээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 4,335 хүнд шинжилгээ хийсэн.

Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрсэн бөгөөд Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Алтанбулагийн боомтоор арвандүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс халдвар илэрч  зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдлээ.

Улаанбаатарт бүртгэгдсэн кластер халдварын ойрын хавьтал болох хоёр тохиолдол Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн найранд оролцсон нь тогтоогдсон. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ.

Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнаас халдвар илэрсэн. Тиймээс тухайн төвөөр ойрын тав хоногт үйлчлүүлсэн тэр тусмаа халдвар илэрсэн ажилтантай ойрын хавьталд орсон хүмүүсийг тогтоож байна.

Мөн гурав дахь тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байсан.

Харин Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Ингээд дотоодын халдваруудын бүртгэлийг танилцуулбал, 

- Улаанбаатарт 54

- Дархан-Уул 20

- Дорноговь 17

- Орхон 17

- Говьсүмбэр 3

- Сэлэнгэ аймагт 124 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 672 байгаагаас 342 хүн эдгэрсэн байна.

Одоогийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн  төв эмнэлэгт нийт 323 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл хоёр нь хүнд, 44 хүний биеийн байдал хүндэвтэр, 277 хүний биеийн байдал хөнгөн байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх