Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/21.jpg

Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, тус хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар иргэдийн анхаахдыг ихээр татаж байгаа хичээл сургуультай холбоотой асуултуудад  хариулт өгсөн юм.  Тэрээр “Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй. Харин цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Мөн их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна.

Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Сурагчдад зориулж теле хичээлийг сайн зохион байгуулж байна. Мөн хоол, хүнс тэжээлийн дутагдалд орох магадлалтай 44,282 хүүхэд байна гэсэн судалгаа гаргасан. Энэ дагуу сургууль, цэцэрлэгүүдийн хүнсний нөөцийг энэ чиглэлд зарцуулах Засгийн газрын тогтоол гарч байна. Улсын хэмжээнд 88 их дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байгаагаас 71 оюутны дотуур байранд 11,359 оюутан байна. Нийслэлд 56 дотуур байр байна. Түрээсийн байранд 18,687 оюутан байна. Энэ мэтчилэн нарийвчлан судалгааг авч, үүнийхээ дагуу зохих шийдвэрийг авч байгаа” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх