Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/new_8b723ae408a2cf8ec82f13fa4e030b454e8526a6.jpg

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын талаар танилцууллаа.

 

Тэрээр "Арваннэгдүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдол,  Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус бүр 17,  Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдол, Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна.

Харин Улаанбаатар хотод шинээр 11 хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд тэдний гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байгаа. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Бид халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна.

Улаанбаатар хот болон таван аймагт үндсэндээ хоёр том голомт байгаа. Эхнийх нь иргэн "Д"-н голомт, нөгөөх нь төмөр зам дагуух хот суурин газрын кластер халдвар. Хоёр голомтоос нийт 204 тохиолдол байна. Ингээд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдвар нийлээд 640 тохиолдол бүртгэгдсэнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх