etoim.mn
photos/new_189701c5e2a4e8e65c87db33d99deba3dd40146b.jpg

Өнөөдөр Улсын онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ.

 

Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нийтийн тээврийн хэрэгсэл 06:00-22:00 цагийн хооронд явах болсон талаар мэдээлсэн юм. Тэрээр “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явахаар боллоо. Гэхдээ хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй.

Мөн зайлшгүй ажиллах шаардлагатай зөвшөөрөгдсөн ажилтан болон эмнэлгийн үйлчилгээ авах иргэд нийтийн тээврээр болон хувийн машинаараа 06:00-22:00 цагт зорчино. Гэхдээ биеийн байцаалт,  эмнэлэгт цаг авсан бичиг болон эрүүл мэндийн дэвтрээ авч явах шаардлагатай.

Энэ үеэрээ иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1.5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж бөөгнөрөл үүсгэхгүй хариуцлагатай байхыг хүсч байна.

Мөн хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Одоогоор энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан.  Тиймээс иргэдэд зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээхээр болж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүсээд байна. Бид аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг эрхэм болгосон. Мөн 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх