etoim.mn
photos/received_697745044185992.jpeg

ЭМЯ-аас 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаарх мэдээллийг танилцууллаа.

 

Тэрээр "Өчигдрийн оройны 17 цагаас хойш хийсэн шинжилгээг танилцуулъя.  17 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийсэн байна. Ингээд өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийг танилцуулбал, Улаанбаатар хотод 6 тохиолдол, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол, Дорноговь аймагт 6 тохиолдол, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

Ингээд улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.

Дотоодын халдварыг өссөн дүнгээр танилцуулбал, 

- Улаанбаатар хотод-38

- Сэлэнгэ аймагт-58

- Дорноговь аймагт-12

- Орхон аймагт-16

- Говьсүмбэр аймагт-1

- Дархан-Уул аймагт-16 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 578 боллоо. Үүнээс 337 хүн буюу нийт тохиолдлын 58 хувь нь эдгэрсэн” гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх