etoim.mn
photos/new_8b723ae408a2cf8ec82f13fa4e030b454e8526a6.jpg

Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус хэвлэлийн хурлаар  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дотоодын халдварын тархалтын талаар мэдээлэл өгсөн юм.

 

Тэрээр "11:00 цагт мэдээлэл хийснээс хойш 426 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 122 боллоо. 

Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч дараагийн шат руу шилжиж байна. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 557 боллоо. 

Улаанбаатарт бүртгэгдсэн кластер халдварын голомтоос гурван хүн караокед орсон нь тогтоогдсон. Тэнд хамт байсан зургаан хүн өвчлөөд, цаашаа гэр бүлийнхэндээ халдвар тарааж улмаар орон сууцны орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан байна.

Одоогоор караокеноос хамааралтай 18 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айлын хүмүүс өвчилсөн байна. Гэтэл караокед орсон хүмүүс бүрэн гүйцэд ирэхгүй байна.

Тиймээс арваннэгдүгээр сарын 9-нд караокегоор үйлчлүүлсэн болон Улаанбаатарт палас, Соёлын төв өргөөнд үзвэр үзсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандахыг хүсч байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх