etoim.mn
photos/gadaad passport_700.jpg

Монгол Улсад түр ирэгч /богино хугацаагаар/ болон оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн анхааралд

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байна. 

Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:

1. Хүсэлт /Монгол эсвэл Англи хэлээр/

2. Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд 1800-1882, 93141009 утсаар лавлана уу.

Та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье.

эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх