etoim.mn
photos/46d5c724b91ebd6629613d830c3632ae.jpg

Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цагаас 11 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 23-28 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Увс нуурын хотгор, Алтай Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   21-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 21-нээс өдөртөө нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх