etoim.mn
photos/received_198846375100668.webp

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Монголыннийт ард түмнээс уучлалт гуйлаа.

 

Тэрбээр “АН-аас удаа дараа шаардлага тавьж байсан. Шаардлагуудаас ажил хэрэг болгосон зүйлүүд байгаа ч салан задгай, мэргэжлийн бус хандсан зүйлүүдээс болж, халдвар даамжирчихлаа. Хариуцлагагүй салан назгай байдлаас болж ковид цаашаа улам тархлаа. Албан тушаалтнууд бид хариуцлага алдан ийм байдалд хүргэсэндээ нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Дотооддоо халдвар тараасанд УИХ-ын гишүүд бүх ард түмнээс уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйж байгаа анхны хүн нь би болж байна. Цаашид жишиг болгоод явах ёстой” гэлээ.

Мөн Улсын онцгой комиссынхон хангалттай хариулт өгч чадахгүй байна. Ажилдаа ялархсан байдалтай хандаж байна гэлээ. Мөн өрх бүрд нэг сая төгрөг өгөх асуудлыг дэмжих ёстой байсан гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх