etoim.mn
photos/5f05500c9125b.jpeg

Баянгол дүүргийн прокурорын газраас олон удаагийн үйлдэлтэй, бусдад их хэмжээний хохирол учруулсан иргэн Н, Т нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ. 

Иргэн Н нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн банк, банк бус санхүүгийн байгууллагаас тээврийн хэрэгсэл худалдан авах, тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж залилан иргэдэд 610 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Шүүхээс хэргийг хэлэлцээд Н-ийг “бүлэглэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Иргэн Т нь 2018 онд 1 тэрбум 30 сая төгрөгний үнэ бүхий бусдын эзэмшил, өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар урьдчилгаанд нь мөнгө төлж итгэл төрүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн өөрийн нэр дээр гаргуулан иргэдэд үзүүлж залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэний улмаас бусдад нийт 1 тэрбум 465 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Баянгол дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс иргэн Т-г гэм буруутайд тооцож 7 жил 11 сарын хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

Иймд иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа холбогдох баримт бичиг болон гэрчилгээг сайтар шалгаж нягтлах, харьяа байгууллагад хандах, тухайн хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсний дараа төлбөр мөнгийг төлөх зэргээр залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна. 

Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх