etoim.mn
photos/fhgsdjfghasjdghfjsghdj.jpg

Авлигатай тэмцэх газар 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 137 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 172 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 441 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 304 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

МХЕГ-ын салбар нэгжийн улсын байцаагчаар томилогдохоор нэр дэвшсэн иргэн Н нь улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй, мөн түүний хамаарал бүхий этгээд нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “ашиг сонирхлын зөрчилтэй” гэх нөхцөл байдал тогтоогдож байгааг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичигт дурдсан байна.

эх сурвалж: АТГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх