etoim.mn
photos/5e5e343953de5.jpeg

Өчигдөр УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоног хаах шийдвэр гаргасан. Тэс шийдвэр гарсаны дараагаар иргэд хүнсээ цуглуулах зорилгоор хүнсний зах болон супемаркетуудыг олноороо зорьсон юм. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ үеэр мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг 2000-*аас дээш төгрөгөөр нэмсэн зөрчлүүд идэрсэн юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж иргэдэд энэ төрлийн зөрчил гаргасан албан байгууллагын талаар 115 дугаарт мэдээлэхийг зөвлөсөн. Улмаар 115 дугаарт өчигдөр 100 гаруй дуудлага бүртгэгдсэн бөгөөд ШӨХТГ-ын ажилчид тухай бүрт нь очиж шалгалт явуулан ажиллажээ. 

Шалгалтаар "Хүчит шонхор" захад үүсэж байсан махны үнийг хянан шалгалт хийж, буулгасан байна. Мөн махны үнийг нэмж зарсан хүчит шонхор, Таван-Эрдэнэ захуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус тус 20,000.000 (хорин сая) төгрөгийн торгууль оногдуулжээ. 

Үүнээс гадна томоохон сүлжээ дэлгүүр болох Имарт дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр, Оргил худалдааны төв,  CU сүлжээ дэлгүүр, Эфэс сүлжээ дэлгүүр, Түмэн шувуут ХХК зэрэг газрууд бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгохгүй, нөөц хэвийн байгаа талаар мэдэгдэл гаргасан байна.

Мөн томоохон эмийн сан болох Монос Улаанбаатар ХХК, Ариун Монгол ХХК, Палома ХХК, Евро фарм ХХК, Хүрмэн ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргажээ. 

Түүнчлэн "Бөмбөгөр" худалдааны төвөөс түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгч нар нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүлсэн байна.

Мөн жижиг эмийн сангуудад үнэ өссөн гэсэн гомдол ирж байгаа тул жижиг эмийн сангуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.

ШӨХТГ-аас ААН-үүдэд тавьж буй албан шаардлага:

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх