etoim.mn
photos/123769871_3798917330127583_8986697417541544710_o.jpg

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны зааланд Зам тээврийн салбарын спортын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Тэмцээн ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, дартс, шатарын төрлүүдэд аваргаа тодруулж байгаа бөгөөд автотээвэрийн 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү тэмцээнд Зам тээврийн хөгжлийн яам, “Автотээвэрийн үндэсний төв” ТӨҮГ, Автотээвэрийн залуучуудын холбоо, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улсын далайн захиргаа, ИНЕГ, МИАТ, Монголын төмөр замын багууд өрсөлдөж байна.

Тус спортын наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатар оролцож, спорт-олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагналаа. МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨҮГ-ын захирал Д.Баттөрийг шагнасан бол Олимпийн “Алтан медаль”-иар Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхланг шагналаа.

Сонирхуулахад Автотээврийн салбараас тэр дундаа Төмөр замын “Замчин” спорт хорооноос Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Энхжаргал тэргүүтэй олон шилдэг тамирчид төрөн гарсан байдаг. Энэ салбараас ОУХМ Ө.Дүүрэнбаяр /жүдо/, П.Анхцэцэг /Хүндийг өргөлт/ нар ирэх онд олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох боломж өндөр байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх