АНУ-ын “SpaceX” компани гурав дахь үеийн GPS навигацийн системийн (GPS III) хиймэл дагуулаа хөөргөжээ.
Түүнийг өнгөрсөн пүрэв гаригт Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Мөн “SpaceX” компанийн мэргэжилтнүүд зөөгч пуужингийн эхний угсрааг дэлхий рүү буцааж чадсан бөгөөд Флорида муж улсын эргээс холгүй Атлантын далайд хөвөгч тавцан дээр газарджээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: cbsnews.com